|
|
||
4-р сарын 17-ны өдрийн байдлаар, Эрээний гаалийн орлого 800 сая юаниас давж, 815 сая юаньд хүрсэн байна. Үүнээс импорт экспортын татвар 40 сая 157 мянга 600 юань, импортын нэмүү өртгийн татвар 668 сая 624 мянга 900 юань, импортын хэрэглээний татвар 105 сая 944 мянга 700 юаньд хүрсэн байна. Эдгээр нь энэ жилийн татварын орлогын төлөвлөгөөний 33.25%-д хүрсэн бөгөөд татварын нийт орлого 800 сая юанийг давахад хэрэглэсэн цаг нь 2009 оноос 75 хоног урьдчилсан байна.
Гаалийн дүгнэлтээр, зэсийн баяжмалын үнэ аажмаар дээшилж, тослог материал, үндсэн тос зэргийн татвар илүү төлдөг гол бараануудын импортын хэмжээ ихээр нэмэгдсэн нь Эрээний татварын орлогыг нэмэгдүүлсэн байна. Эрээний гааль мөн ерөнхийлөн засаж, аж ахуйн нэгжийн мэдүүлгийг дүрэмжүүлж, гол гол бараануудыг хяналтдаа авах зэрэг олон төрлийн арга замаар төлөх ёстой татварын мөнгийг тэр ёсоор нь төлүүлэхийг батална. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |