• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тусламжийн эд барааг цаг даруйд нь тарааж байна

CRI       (GMT+08:00) 2010-04-21 11:08:30

      Хөх-нуур мужийн Иргэний засаг захиргааны танхимын дарга Гэнян Юй шү-гийн газар хөдлөлтийн гамшгийн районы тусламжийн эд зүйлсийн ерөнхий байдлыг манай радиогийн сэтгүүлчид танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар тусламжийн эд барааг цаг алдалгүй нээлттэй хуваарилж байна, гэвч гамшгийн районд шаардлагатай майхан, хүнс, шатахуун мөн л дутагдсаар байна гэжээ.

     Гэнян хэлэхдээ, газар хөдлөлтийн гамшиг үүссэний дараах эхний мөчид гамшгийн байдал хүнд, хүний тоо олон учраас эд барааг хуваарилахад зарим үед тэгш бус байдал үүсэх асуудал гарсан. Хожим олон газрын тусламжийн эд бараа ар араасаа нэмэгдэж, улмаар удирдах ажлыг сайн хийснээр энэ асуудлыг нэлээд сайтар зохицуулсан гэжээ.

     Өнөөгийн байдлаар тусламжийн олон барааг гамшгийн район руу зөөвөрлөж байна. Гамшгийн районд нийт 34 мянган майхан хүргээд байгаа бөгөөд айл өрхийн 98% хувь нь хэрэглэж байна. Эдгээр майхныг барьж босгох ажил одоо эрчимтэй явагдаж байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе