• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон дахь Хятадын элчин сайдын яам Хөх нуурын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв

CRI       (GMT+08:00) 2010-04-21 15:16:42

     Хятадаас Японд суугаа элчин сайдын яам 21-ний өдөр ёслол үйлдэж, Хөх нуурын Юйшүгийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв. Японд амьдарч байгаа хятадын харьяат, хятад иргэдийн байгууллага, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, оюутны төлөөлөгч болон элчин сайдын яамны ажилтан зэрэг 200 гаруй хүн гашуудлын ёслолд оролцов.

     Одоогоор Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны нийт ажилтнууд сайн дураараа сая гаруй ам. доллар хандивлаж, Япон дахь хятадын харьяат,Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага, тэнд сурч буй оюутнууд тэрчлэн Японы зарим аж ахуйн нэгжүүд ч хандивын олон арга хэмжээ өрнүүлж, гамшигт нэрвэгдсэн районы гамшигтай тэмцэн гамшгаас аврах болон гамшгийн дараах сэргэн босголтод хөрөнгө мөнгөө хандивласан байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе