• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын орон даяар Юй Шүгийн газар хөдлөлтөд нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлжээ

CRI       (GMT+08:00) 2010-04-21 15:36:15

      Юй шүгийн газар хөдлөлтөд нас барсан ах дүү нарт Хятадын үндэстэн бүрийн ард түмэн гүн эмгэнэл илэрлийлж, өнөөдөр Хятадын орон даяар эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохиожээ. Хятадын болон гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газар төрийн далбаа хагас бөхийлгөж эмгэнэл илэрхийлсэн байна.

     21-ний өглөө Бээжингийн Тянь Ан мэний өргөн чөлөөнд төрийн далбаа мандуулах ёслол үйлдэж дуусаад далбааг хагас бөхийлгөсөн байна. Үдээс өмнийн 10 цагт Хү Жиньтао, Жян Зэ-минь, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид Бээжинд нийт Хятадын үндэстнүүдийн ард түмний хамт Юй шүгийн газар хөдлөлтөд нас барсан хүмүүст 3 минут нам зогсож эмгэнэл ирэлхийлэв.

     Хөх нуурын Юй Шүгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Юй Шү шяньд 14-ний өдөр 7.1 баллын газар хөдөлж, олон хүн хар эндэж, гэр байшин нурж сүйрсэн юм. 20-ны өдрийн байдлаар энэ удаагийн газар хөдлөлтөд 2039 хүн амь насаа алдсан байна. \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе