|
|
||
Хөх нуур мужийн намын хорооны дарга Чян вэй, мужийн дарга Лүө Хүй-нин нар 21-ний өдөр хэлэхдээ, бид улам төгс төгөлдөр Юй Шү-г цогцлон бүтээнэ гэжээ.
Хөх нуурын Юй шү-гийн газар хөдлөлтөд эндэгсдэд эмгэнэл илэрхийлж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн 21-ний өдөр орон даяар эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохиожээ. Газар хөдлөлтийн гамшигт хамгийн ноцтой өртсөн Юй шү шяний Жигү сууринд хэдэн мянган хүн хуран цугларч, эндэгсдэд эмгэнэл илэрхийлэн хэдэн минут дуугүй зогссон байна. Хөх нуур мужийн намын хорооны дарга Чян вэй эмгэнэлийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, одоогийн байдлаар газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажил маш өндөр үр дүнд хүрсэн. Юуны өмнө Хятадын бүх үндэстэнд хамгийн чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Дараагийн шатны ажил нь хайлтаа үргэлжлүүлж, авран туслан эмчилгээ хийхээс гадна дэд бүтцийн сэргээн босголтын ажилд гол хүчээ тавин ажиллаж, нийгмийн дэг журмыг сэргээн, гэр орноо цогцлон бүтээх явдал юм гэжээ.
Лүө Хүй-нин хэлэхдээ, Юй шү-гийн гамшгийн дараах сэргэн босголтын ажил 20-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн, бид Юй шү-г улам төгс төгөлдөр болгон бүтээн байгуулна гэжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |