|
|
||
21-ний өдөр Сянган, Аомэний олон нийт Хөх нуур мужийн Юйшү-гийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг эмгэнэн дурсах арга хэмжээ зохиосон байна.
Мөн өдөр Сянган болон Аомэний засаг захиргааны онцгой районы засгийн газрын бүх байгууллагууд төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Үдээс өмнө 9 цаг 30 минутад Сянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуань, тус районы бүх албан хаагчдын хамт Жүнчюй төв районы засгийн газрын нэгдсэн талбайд 1 минут чимээгүй зогсов. Сянганы онцгой районы засгийн газар мэдэгдэл нийтэлж, хотын иргэд тохиромжтой хэлбэрээр эмгэнэн гашуудахыг уриалсан байна. Сянганы аялал жуулчлалын хэрэг эрхлэх газрын мөн өдрийн орой зохиогдох тоглолтыг цуцалсан байна.
Аомэн онцгой районы засгийн газраас мөн өдрийн нийтийн зугаа цэнгээний бүх арга хэмжээг цуцалсан байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |