|
|
||
21-ний өдөр Хятад орон даяар эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохиож, Хөх нуурын Юй шүгийн газар хөдлөлтөд нас барсан ах дүү нарт Хятадын үндэстнүүдийн ард түмэн гүн эмгэнэл илэрхийлэхээр Төрийн зөвлөл шийд гаргасан юм. Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газар, Хятад удамтай хүмүүс Хятадын цагаач нар эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохиосон бөгөөд сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Юй Шүгийн газар хөдлөлтөөс авран тусалсан Хятадын ардын чөлөөлөх армийнхныг нааштай үнэлсээр байна.
Бээжингийн цагаар 21-ний өглөө Хятадаас Орост суугаа элчин сайд Ли Хүй элчин сайдын яамны 100 гаруй ажилтнуудын хамт эмгэнэл ирэлхийлэх ёслолын арга хэмжээ зохиож, Хөх нуурын Юй Шү-гийн хүчтэй газар хөдлөлтийн гамшигт эрсдсэн ах дүү нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Элчин сайдын яамны дипломат ажилтан, Хятад Оросын хөрөнгө оруулалттай байгууллага, Хятадын цагаач нар болон тэнд сурч буй оюутнууд гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдэд хандив өргөв.
Мөн өдөр Хятадаас Сиднейд суугаа ерөнхий консулын газар төрийн далбаа бөхийлгөж, Хөх нуурын Юй шү-гийн газар хөдлөлтөд нас барсан нутаг нэгтнүүддээ эмгэнэл илэрхийлжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |