• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөх нуурын Юйшүгийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсав

CRI       (GMT+08:00) 2010-04-21 17:18:20

     Энэ сарын 14-д хөдөлсөн Хөх-нуур мужийн Юйшүгийн газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдэж, 12 мянга гаруй хүн бэртэж шархадсан байна. Газар хөдөлсний нэг долоо хоногийн дараах 21-ний өдөр , орон даяарын үндэстнүүдийн ард түмэн амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсаж, Хятадын хэмжээнд эмгэнэн гашуудах үйл ажиллагаа явуулсан байна. Хятадын олон газар, гадаад оронд суугаа элчин сайдын яам, консулын газар төрийн далбаа бөхийлгөж эмгэнэл илэрхийлэв. Энэ хугацаанд олон нийтийн цэнгүүний ажиллагаа бүхнийг зогсоосон байна. Энэ бол Хятад улс 2008 оны Вэньчуаний ноцтой газар хөдлөлтийн дараа байгалийн гамшигт амь үрэгдсэн иргэдэд нийт үндэстний эмгэнэн дурсах ёслол үйлдэж байгаа болно.

     21-ний өглөө, Бээжингийн Тянь Аньмэний талбайд төрийн дуулал эгшиглүүлж, таван таван хошуут төрийн далбаа мандуулж, дараа нь алгуур бөхийлгөж, Юйшүгийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв.

     Үдээс өмнийн 10 цагт, Хөх-нуур мужийн олон газрынхан авто машин, галт тэрэгний яндан, хотын агаараас сэргийлэх дохиог дуугаргав. Хятад улсын удирдагч Хү Жиньтао, , Жян Зэминь, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг удирдах хүмүүс Бээжинд бүх Хятадын ард түмэнтэй хамт амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Юйшүгийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн ахан дүү нараа эмгэнэн дурсах сэтгэлээ илтгэхийн тулд бид номхон зогсож, эмгэнэл илэрхийлье гэжээ.

     Мөн өдөр газар хөлдөлтийн голомт газар-- Юйшү шяний Жэ Гүжэнь сууринд төвд, хятад үндэстний хэдэн мянган иргэд болон авран туслахад оролцож байгаа хүмүүс хамтаар газар хөдлөлтөд амь үрэгдсэн ахан дүү нараа эмгэнэн дурсав.

     Эгнээний хамгийн өмнө зогсож байсан өндөр настан Пунсагдулама элгээ эмтрэн сурвалжлагчид хэлэхдээ,

     Их олон хүн амь насаа алдлаа, миний хөрш зэргэлдээ айлынхан цөм нас барсан, би маш зовж байна. Энд би тэд нараа эмгэнэн дурсаж байна гэжээ.

     Мөн өдөр Хятадын олон газрын сургууль, талбай, хороололд, адил бус үндэстний иргэд, адил бус насны хүмүүс цэцэг өргөх, залбиран даатгах, хандив өргөх зэрэг олон хэлбэрийн эмгэнэн дурсах ажиллагаанд оролцсон байна.

     Хөх-нуур мужийн төв Шинин хотын Шиньнин талбайд олон салбарын үндэстнүүдийн 10 мянга гаруй иргэд цугларч Юйшүгийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсав.

     Туршин ажиллах журмаар ажиллаж байгаа Шанхайн дэлхийн яармаг энэ өдөр уран сайхны ажиллагааг зогсоов. Дэлхийн яармагийн Хөх-нуур мужийн ордон Юйшүгийн амь үрэгдсэн хүмүүст тусгайлан цэцэг өргөх ёслол үйлдсэн байна.

     Шянган, Аомэний засаг захиргааны онцгой районы Засгийн газрын байгууллага 21-ний өдөр далбаа бөхийлгөж эмгэнэл илэрхийлэв. Өглөөний 9 цаг 30 минутад Шянганы Засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Инчуань тэргүүтэй засгийн газрын бүрэлдэхүүнүүд 1 минут номхон зогсож эмгэнэл илэрхийлжээ.

     Олон оронд дахь Хятадын элчин сайдын яам болон консулын газрууд цөм амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсах арга хэмжээ явуулж, гадаадад амьдарч буй хятадын харьяат тэрчлэн тухайн орны гадаадын найрсаг хүмүүс ч Хятадын элчин сайдын яам болон консулын газар очиж сэтгэлээ хуваалцсан байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе