|
|
||
Шанхайн EXPO Яармагийн Хөх-нуурын ордон 21-ний өдрийн үдээс өмнө 10 цагт Хөх-нуур мужийн төв Ши-нин хоттой дүрст сүлжээгээр холбогдож гашуудлын ёслол үйлдэж, Хуанпу мөрний хөвөөнөөс Юй-шүгийн газар хөдлөлтийн гамшгийн районы хүмүүстэй уй гашуугаа хуваалцжээ.
3 минутын эмгэнлийн дараа Хөх-нуурын ордны хариуцлагатан, хадагтай Ван Жинпин эмгэнэлтэйгээр хэлэхдээ: "Өнөөдөр Хөх-нуурт хүнд ноцтой газар хөдлөлт үүссэний дараах 7 дах өдөр юм, бидний сэтгэл зүрх өвдсөн хэвээр байна, энд хэдийгээр газар хөдлөлтийн гамшгийн район Хөхмөрний эх авсан Юйшү нутгаас түмэн газар хол буй Хуанпу мөрний хөвөө хэдий ч манай Хөхнуурын ордны нийт ажилчин ажилтнууд гашуудлын сэтгэлээ нэгтгэж, мөрөн голын усаар дамжуулан Юйшү нутагт илгээж байна. Цаг мөч эргэн ирэхийг бид хүсдэг, гай гамшиг үүсээгүй бол хоёр мянга гаруй хүн урьдын адил та бидний дунд хөх цэнхэр тэнгэрийн дор амьсгалж явах байсан" гэжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |