|
|
||
Хятадын Иргэний захиргааны яам 20-ны орой яаралтай мэдэгдэл нийтэлж, Юйшү-гийн газар хөдлөлтийн гамшгийн районд тусламжийн эд барааг хуваарилах ажлаа сайтар хийхийг Хөх нуурын Иргэний захиргааны салбарынханд шаардсан бөгөөд тусламжийн эд барааг эндэгсдийн болон хүнд гэмтэж бэртсэн хүмүүсийн гэр бүл, жирэмсэн эмэгтэй болон хүүхэд нялхас, түүнчлэн өнчин хүүхэд, настайчууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эн тэргүүнд хуваарилахыг баталж, иргэдийн ажил эрхэлсэн бүх шатны байгууллагууд цугларсан хандивын мөнгө төгрөг, эд барааг гамшгийн районы ард иргэдийг яаралтай тохинуулах ба малчид тариачдын орон сууцыг сэргээн босгоход голлон зарцуулах хэрэгтэйг заажээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, гамшгаас авран туслах эд барааг цаг тухайд нь журамтай тарааж түгээхийг баталж,хүлээн авсан ба түгээсэн бодит байдлыг тогтсон цагт нийгэм нийтэд мэдэгдэж, олон нийтийн хяналтыг хүлээх хэрэгтэй гэсэн байна. Мэдээллийн ил тод механизмыг бүрдүүлж, тусламжийн эд барааг нарийн тодорхой, ил тод тохируулан хэрэглэхийн сацуу сахилга батыг чангатгаж, эд барааг түгээх явцад гарсан хууль зөрчсөн үйл ажиллагааг мөрдөн байцаалтаар нотлогдвол хүндээр шийтгэнэ гэж уг мэдэгдэлд онцолсон байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |