|
|
||
Бүрэн бус бүртгэлээс үзвэл 21-ний өдрийн байдлаар , Хятадын төмөр замын салбарын 1 сая 730 мянга гаруй боловсон хүчин, ажилтан ажилчин Юйшү-гийн газар хөдлөлтийн бүсэд нийт 90 гаруй сая юань хандивлаж, Төмөр замын яам 49 сая 820 мянган юанийг Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт нэгэнт гуйвуулсан ба үлдсэн хэсгийг нь шилжүүлэхээр бэлтгэж байна.
Хөх нуурын Юйшү-д газар хөдөлсний дараа, Төмөр замын яам яаралтай зар нийтэлж, нэг газарт гамшиг гарвал тал талаас тусламж үзүүлнэ гэсэн санааг бадраан боловсон хүчин ажилтан, ажилчдыг идэвхтэй зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн районд хандив өргөн хайр халамжаа өргөх ажиллагаа өрнүүлж, гамшигтай тэмцэх гамшгаас аврах ажлыг дэмжин, тусламж үзүүлэхийг уриалсан юм. Одоогоор бүх Хятадын төмөр замын систем Юйшү-гийн гамшигт нэрвэгдсэн районд хандивын мөнгө цуглуулах, бүртгэх ажлыг шамдан гүйцэтгэж байна. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |