|
|
||
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид 21-ний өдөр өөрийн байрандаа Юйшү-гийн газар хөдлөлтөд золгүйгээр амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсаж, төрийн далбаа бөхийлгөн гашуудав.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Ли Баодүн ёслол дээр хэлэхдээ, Хятадын Засгийн газрын удирдлага болон бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний дэмжлэгтэйгээр учирсан бэрхшээлийг даван туулж, үзэсгэлэнт сайхан орон гэрээ дахин босгоно гэдэгт итгэж байна гэжээ.
Юйшү-д газар хөдөлсний дараа олон улсын хамтын нийгэмлэг сэтгэл санаагаа хуваалцаж буйгаа илэрхийлсэн бөгөөд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж байгаа Хятадын Засгийн газрын чадавхийг өндрөөр үнэлсэн байна гэж элчин сайд Ли Баодүн илэрхийллээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |