|
|
||
Орон нутгийн цагаар 21-ний үдэд Хятадаас Америкт суугаа элчин сайдын яам Хөх-нуурын Юйшүгийн газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг эмгэнэн дурсах арга хэмжээ зохиожээ.
Хятадаас Америкт суугаа элчин сайд Жан Е-сүй гашуудлын хурал дээр хэлэхдээ, газар хөдлөлт гарсны дараа Америкт суугаа элчин сайдын яамны ажилтнууд нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй сэтгэл санаа нэг байж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ах дүү нартайгаа хамт байлаа. Хятадын Засгийн газар болон ард түмний газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах цаг хожсон, хүчтэй, үр ашигтай үйл ажиллагаа нь нам, засгийн газрын хүнийг цөмөө болгосон удирдах үзэл санаа, өндөр үр ашигтай засаглалын чадлыг гүйцэд харуулж, Хятадын үндэстнүүдийн баатар зоригийг болон хань, төвд зэрэг үндэстнүүдийн ард түмэн сэтгэл нэгтэй байж, хүндрэл бэрхшээлийг хамтаар давах эв санааны нэгдлийг үзүүлснээр олон улсын хамтын нийгэмлэгийн нааштай үнэлгээг хүлээсэн байна гэжээ. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |