|
|
||
Юйшүгийн газар хөдлөлтийн гамшиг сэргээн босголтын шатандаа орлоо гэж Синьхуа хороо мэдээллээ. Энэ удаагийн газар хөдлөлтөд шархдагсдыг эрүүл саруул болтол нь төлбөргүй эмчилнэ гэж Хөх-нуур мужийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ван Шяочинь танилцуулав.
Энэ удаагийн газар хөдлөлтөд шархдагсад 4-р сарын 15-аас 5-р сарын 15 хүртэлх хугацаанд төлбөргүй эмчлүүлэх ба мөн цаашид эрүүл саруул болтол нь төлбөргүй эмчлэх болно гэж Ван Шяочинь хэллээ.
4-р сарын 24-ний өдрийн 17 цагийн байдлаар Юйшүгийн газар хөдлөлтөд 2203 хүн эндэн, 73 хүн сураггүй болж, 10 мянгаад хүн шархадсан байна.\Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |