|
|
||
4-р сарын 28-аас 5-р сарын 3-ны өдрүүдэд Хятад оронд айлчлах Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордондоо Синь хуа агентлаг болон Рэь минь ри бао сонины сурвалжлагчид тусгай ярилцлага өгөх үед хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон хоёр орны харилцаа хамтын ажиллагааны төвшнөө тал бүрээр дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж хэлэхдээ, миний Хятад улсад хийх энэ айлчлал хоёр талын харилцаа хамтын ажиллагааны төвшинг шинэ шатанд гаргах тэрчлэн шинэ зуунд хоёр орны хамтын ажиллагаа болон хамтын хөгжлийн чиг шугамыг тогтооход хувь нэмэр оруулах болно гэжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж хэлэхдээ, 2003 онд Хятад улсын дарга Хү Жиньтао Монгол Улсад айлчлах хугацаандаа, сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг хоёр тал тогтоосон юм. Би Хятадад хийх энэ айлчлалын хугацаандаа дарга Хү Жиньтаотай хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахыг нааштай ахиулах болно гэжээ.
Хоёр орон байгаль орчны хамгаалалт, цөлжилтөөс сэргийлэн нөхөн сэргээх, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зэрэг талаарх хамтын ажиллагаагаа ч онцгой чухалчлан үзэх хэрэгтэй. Багцлаад хэлбэл, хоёр орны харилцааг тал бүрээр хөгжүүлэх хэрэгтэй гэж тэрээр илэрхийлсэн байна.
Хятад улсад айлчлах хугацаандаа Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцох болсондоо би маш их баяртай байна гэж ерөнхийлөгч Элбэгдорж илэрхийлжээ. \Номин орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |