• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны ордон талбай бэлтгэл ажлаа дуусгаад 5-р сарын 1-ний өдөр хаалгаа онгойлгохыг хүсэн хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-28 21:19:28

      28-ны өдөр гэхэд Шанхайн дэлхийн яармаг нээлтээ хийтэл 3 хоног үлдээд байна. Одоо олон орон болон олон улсын байгууллагын ордон талбай бэлтгэл ажлаа дуусгаад 5-р сарын 1-ний өдөр хаалгаа онгойлгохыг хүсэн хүлээж байна. Энэ удаагийн дэлхийн яармагт оролцогч тал болон ордон талбайн хэмжээгээрээ Дэлхийн яармагийн түүхэн дэх хамгийн олон удаа болжээ.

       Одоо болтол Шанхайн дэлхийн яармаг оролцогч тал 246-д хүрч түүний дотор 189 улс орон, олон улсын 57 байгууллага байгаа юм гэж Шанхайн Дэлхийн яармагийн үйл хэргийг зохицуулах газрын дарга Хун Хао 28-ны өдөр танилцуулан хэлжээ.

       Олон Улсын Үзэсгэлэнгийн Товчооны нарийн бичгийн дарга Висенте Гонзалес Лосерталес Шанхайн дэлхийн яармагийн байдалд сэтгэл ханамжтай байна. Тэрээр хэлэхдээ, энэ нь төсөөлж байснаас хол сайн байж маш амжилттай боллоо. Шанхайн дэлхийн яармагийн ордон талбай, оролцогч тал, үзэгчид Дэлхийн яармагийн түүхэнд хамгийн олон болох болно. Олон талын хүчин чармайлттайгаар олон сорилтыг даван туулсан байна. Үзэн танилцагсад олон орны маш гайхалтай ордонтой танилцах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе