|
|
||
Шянганы Засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуань 27-ны өдөр Шанхайд ХКН-ын Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Юй Жэньшэнтэй уулзав. Уулзалтын дараа Зэн Иньчуань хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шянган болон Шанхай Хятадын чухал том хот, банк санхүүгийн төвийн хувьд адил бус районд үйлчилж байна. Энэ хоёр хотын харилцаанд хамтрын ажиллагаа нь өрсөлдөнөөсөө их байдаг. Хоёр тал өөр өөрийн давуутай тул хатуу өрсөлдөөн байхгүй, харилцан ашигтай хамтрын ажиллагаа л байна гэжээ.
Зэн Инчуань хэлэхдээ, банк санхүүгийн үйлчилгээний талаар Шянган бүр эрт хяналт удирдлаын дүрмийн талаар олон улсын жишигт хүрсэн. Харин Шанхай бол бүс нутгийн давуу талаараа дотор газрын баялаг их хөрөнгө мөнгө, эрдэм чадвартай хүмүүсийг татаж байгаа юм гэжээ.
Тэрээр 26-ны өдөр Шанхайд хүрэлцэн ирж , Хөх мөрний сав газрын бүстэй танилцаж, Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Ү-ши, Наньжин, Янжөү, Сүжөд айлчлах болно. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |