|
|
||
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадад зургаа хоногийн төрийн айлчлал хийхээр 28-ны үдээс өмнө Бээжинд хүрч ирлээ. Энэ бол Элбэгдорж өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа Хятадад айлчилж байгаа болно.
Айлчлалын үеэр Хятад улсын дарга Хү Жиньтао, Ерөнхий сайд Вэнь Жябао, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь нар түүнтэй тус тус уулзах болно. Бээжингээс гадна тэрээр мөн Шанхайд зочлох бөгөөд Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцох юм.
Ерөнхийлөгч Элбэгдорж Хятадыг зорин мордохоосоо өмнө Хятадаас Монголд суугаа сэтгүүлчдэд ярилцлага өгч, Хятадад хийх энэ айлчлал маань хоёр талын харилцаа болон хамтын ажиллагааны төвшнийг шинэ шатанд гаргаж, шинэ зууны хоёр орны хамтын ажиллагаа хийгээд хамтын хөгжлийг тогтоох талаар хувь нэмэр оруулах болно гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |