|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Николас Саркози 28-ны үдээс өмнө Шааньши мужийн Ши-ань хотод хүрэлцэн ирж, Хятадад гурав хоногийн төрийн айлчлал хийж байна.
Тэрээр 28-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирж, 30-ны өдөр Шанхайд очиж, Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцох юм. Айлчлалын үеэр Хятад улсын дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө, Ерөнхий сайд Вэнь Жябао нар түүнтэй тус тус уулзалт хэлэлцээ хийх болно. Хоёр орны удирдах хүмүүс хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг цаашид хөгжүүлэх болон харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий, өргөн хүрээнд солилцох болно. \Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |