Шанхайн дэлхийн яармагийн Босни Герцеговины үзэсгэлэнгийн ордны ерөнхий төлөөлөгч Зоран Жовановис саяхан манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, уг үзэсгэлэндээ бид өөрийн орныхоо олон үндэстний соёл уусан гялалзсан онцлогоо товойлгоно гэжээ.
Энэ удаагийн дэлхийн яармагийн Босни Герцеговины үзэсгэлэнгийн ордон "бүх улс ,нэг хот " уриан дор болж байгаа юм. Зоран Жовановис хэлэхдээ, "үндэстний бүтэц юм уу соёлын байдал зэргээс авч үзвэл Босни Герцеговин бол бүр онцгой орон мөн. Дэлхийн чанартай том хүрээний уриаг сонгох юм бол бусад ордонтой адил болж мэдэх бөгөөд манай орны онцлогоо бүрэн харуулж чадахгүй юм. Иймээс бид энэхүү уриаг сонголоо. Манай орны олон үндэстний соёл уусан нягтарсан онцлог ба улс орон маань олон зүйлийн соёлын тавцан мөн гэдэг ухагдахууныг харуулж чадна. " гэжээ. \Сарантуяа орчуулав.\