|
|
||
Шанхайн дэлхийн яармаг эхлэх гэж байгаа энэ үеэр дэлхийн олон орны 14 мянган сэтгүүлч Шанхайд хүрэлцэн ирээд байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зургаан удаагийн туршилтын ажиллагааг сурвалжлахаар дамжин Шанхайн дэлхийн яармаг ажиллах систем, үйлчилгээний тоног төхөөрөмж зэргийн талаар ихээхэн чармайлт оруулж, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондын ойлголцол ба итгэлцлийн орчныг буй болгож өглөө гэж үзсэн байна. Хятад улс амжилттай, гайхамшигтай, мартагдашгүй дэлхийн яармаг зохионо гэдэгт тэд итгэлтэй байна.
Шанхайн дэлхийн яармаг зургаан удаа туршин ажиллаж дуусахыг дагалдан, Шанхайн дэлхийн яармаг олон талаар үргэлжлэн сайжран дэвшиж байгааг гадаадын хэвлэл мэдээллийнхэн мэдэрсэн бөгөөд зарим хүмүүнлэгийн чанартай үйлчилгээг сайшаасан байна. Жишээлэхэд "Сэтгүүлчдийн гэр" гэгдсэн хэвлэл мэдээний төвийн хэсэг бүс нь 24 цаг нээлттэй бөгөөд сэтгүүлчдэд үнэ төлбөргүй ус ба кофе-гаар хангахад бэлэн байх зэрэг болно. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |