|
|
||
Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 28-ны өдөр Хятад—Монголын эдийн засаг, худалдааны форум дээр хэлэхдээ, Монгол улс хөрөнгө оруулалтын орчин ахуйг сайжруулах явдлыг чухалд үзсээр ирсэн, Монгол, Хятад хоёр орон уул уурхай, мал аж ахуй, хилээр дамжин өнгөрөх тээвэр зэрэг эдийн засаг, худалдааны салбаруудад хамтын ажиллагааны асар их нөөцтэй юм гэлээ.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ, Хятад улс нь Монгол улсын худалдааны хамгийн том түнш болж байгаа бөгөөд Монгол улс экспортын бүтээгдэхүүнийхээ 60 хувийг Хятад улсад гаргаж байгаа юм. "Хятад улсын удирдагчидтай уулзахдаа, бид хоёр орны хамтын ажиллагааны боломж, Засгийн газрын бус байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэнэ" гэлээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад улс нь 11 жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш байсаар ирсэн бөгөөд 12 жил дараалан Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагч орон болсоор байна. 2009 онд хоёр талын худалдааны хэлжээ хоёр тэрбум 400 сая шахам ам.долларт, Хятад улсаас Монгол улсад оруулсан хөрөнгийн хэмжээ нь 116 сая ам.долларт тус тус хүрчээ. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |