• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юй шү-гийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт хандивласан мөнгө төгрөг эд бараа 3 тэрбум 765 сая юаньд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-30 09:25:52

    Сэтгүүлч 29-ний өдөр Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамнаас мэдээлснээр, Хятад даяар Юй шү-гийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт хандивласан мөнгө төгрөг эд бараа 3 тэрбум 765 сая юанийг хүлээн авсан байна. Үүнд хандивын мөнгө 3 тэрбум 100 сая юань, мөн 600 сая гаруй юанийн үнэ бүхий эд зүйлс байгаа юм байна.

    Өнөө гамшигдсан нутагт нэгэнт 571 сая юань гардуулсан байна. Түүний дотор хандивын 50 сая юань болон 500 сая гаруй юанийн эд бараа багтаж байна. Эх сурвалжаас үзвэл, хандивын мөнгө болон эд барааг хүлээн авч байгаа байгууллага нь Ард Иргэдийн Засаг Захиргааны Яам, Хятадын Улаан Загалмайн ерөнхий нийгэмлэг, Хятадын Буяны Ерөнхий Нийгэмлэг, Хөх-нуур муж түүнчлэн бусад байгууллагууд болно. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе