• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Голланд Шанхайн Дэлхийн яармагийн албаны сайт нээжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-30 10:10:19

    Голландын Эдийн засгийн сайд Мариа ван дер Хоевен болон Хятадаас Голландад суугаа элчин сайд Жан жүнь 29-ний өдөр Голландын Шанхайн Дэлхийн яармагийн албаны сайтыг ажиллуулах ёслолд оролцсон байна.

    Уг ёслолын арга хэмжээн дээр Мариа ван дер Хоевен Шанхайн Дэлхийн яармагийг бэлтгэн байгуулах, Голландын "баясгалант гудам" ордныг босгохын төлөө Хятадын талын гаргасан чармайлтад талархал илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг нь олон орон хөгжлийн үр бүтээлээ харуулах тавцан байж, амьдралаа хэрхэн дээшлүүлж, тогтвортой хөгжлийг хэрхэн биелүүлэх талаар улс орнуудад нандин аз тохиол олгох юм гэжээ.

    Жан жүнь хэлэхдээ, банк санхүүгийн хямралаас хараахан гарч чадаагүй дэлхийн эдийн засагт, Шанхайн Дэлхийн яармаг маш чухал ач холбогдолтой юм. Тэр нь эдийн засгийн сэргэлтийг биелүүлэх гэсэн улс түмний итгэлийг эрчимжүүлэх төдийгүй, шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн нээх, ногоон эдийн засгийн хөгжил, нүүрстөрөгч багатай эдийн засгийг хөгжүүлэх зэрэг талаарх Олон улсын хамтын нийгэмлэгийн солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь баттай юм гэжээ. Голландын албаны сайт:http:\www.holland-expo2010.nl \Номин орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе