|
|
||
Хятад улсад албан ёсны айлчлал хийж байгаа Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Дунг 29-ний өдөр Шанхай хотноо манай радиогийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө, Вьетнам 2010 оны Шанхайн Дэлхийн яармагт оролцох нь Вьетнам, Хятадын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх чухал ажиллагаа болно, энэ нь Вьетнам, Хятад хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх юм гэлээ.
Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Дунг удахгүй нээгдэх Шанхайн Дэлхийн яармагийг өндрөөр үнэлжээ. Вьетнамын Засгийн газар Шанхай хотноо болох Дэлхийн энэ яармагийг маш чухалд үзэж, ордны байгуулалт, яармагт оролцох талаар бэлтгэл ажлуудаа бүрэн сайн хийсэн гэж тэр тэмдэглэжээ.
Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао-гийн урилгаар, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Тан Дунг 4-р сарын 26-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд Шанхай хотноо болох Дэлхийн яармагийн нээлтийн ёслол зэрэг арга хэмжээнд оролцоно. \О.Дарамбазар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |