|
|
||
2010 оны Шанхайн дэлхийн яармагийн нээлт одоо болох гэж байна. Энэ үеэр олон орны хэвлэл мэдээллийнхэн Шанхайн дэлхийн яармагийг амжилттай өргөн цуглаан болох болно гэж магтан сайшаацгааж, бас гадаад орны улс төрийн чухал удирдагч нар болон эгэл жирийн ард олон ч дэлхийн яармагт маш их анхаарал хандуулж, сайн сайхны ерөөлөө дэвшүүлцгээж байна.
Оросын Биеийн тамир спорт, аялал жуулчлал болон залуучуудын бодлого хариуцсан яамны орлогч сайд Олег Рожнов хэлэхдээ, удалгүй нээгдэх гэж байгаа Шанхайн дэлхийн яармаг нь дэлхийн яармагийн хөгжлийн түүхэнд чухал хуудас үлдээх юм гэжээ. Оросын холбооны аялал жуулчлалын Албани дарга Анатоли Яарочкин хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг нээгдэх нь Орос Хятадын аялал жуулчлалын үйлсийг ахиулах нь гарцаагүй юм гэжээ.
Испанийн " El Observatorio de la politica China" сайтын өгүүлэлд тэмдэглэхдээ, 2010 оны Шанхайн дэлхийн яармагийг зохион явуулах болсноор дэлхийн харааг Хятад оронд төвлөрүүлсэн байна. Энэ өргөн цуглаан амжилтад хүрэх нь гарцаагүй юм гэжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ, энэ удаагийн дэлхийн яармаг нь байгаль орчин хийгээд шинжлэх ухаан техникт анхаарал хандуулж байгаа юм гэжээ.
Шанхайн найрсаг хот Италийн Милан хот нь 2015 онд " бөмбөрцгөө тэжээж, амь насанд гал нэмэх" уриагаар дэлхийн яармаг зохион явуулна. Иймээс Миланчууд болон Миланд суугаа Хятад хүмүүс, Хятадын харьяат нар Шанхайн дэлхийн яармагийн нээлтийг хүсэн хүлээж байна. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |