• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Риньминьрибао" сонин тэргүүн өгүүлэл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-04-30 11:14:06

    30-ны өдрийн "Риньминьрибао" сонин "Дэлхийг нэн сайн сайхан болгоё-Шанхайн дэлхийн яармагийн нээлтэд цогтой халуун баяр хүргэе" гарчигтай тэргүүн өгүүлэл нийтэлсэн байна.

    Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, Шанхайн дэлхийн яармаг энэ үдэш өргөн ихээр нээгдэнэ. Тэр мөчөөс эхлэн бүх дэлхийн гайхамшигт сайхан үзэсгэлэнгийн дунд "Сайхан хот, сайхан амьдрал " гэдэг дэлхийн яармагийн уриаг харуулах болно гэжээ.

    Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, дэлхийн яармагийн энэхүү солилцоо ба яриа хэлэлцээний орчинд соёлыг олон талаар хамтаар хуваалцаж, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлж, дэлхийг нэн сайн сайхан болгох юм. Дэлхийн яармаг нь Хятадын асар том дэвшил, Хятадын үндэстний ой ухаан, амьжиргааны хүчин ба урагш тэмүүлэх зориг санаа тэрчлэн Хятад улсын дэлхийд хандах шантаршгүй чармайлтыг гэрчлэн харуулж, Хятад улсыг мөн нэн сайн сайхан болгоно гэжээ.

    Дэлхийн яармагаар дамжин Хятадын иргэд дэлхийд анхаарлаа хандуулан, өөрийгөө ч шинжиж болно. Улс ардын боловсролд тус дөхөм үзүүлэн, шинжлэх ухаанч боловсролоо дээшлүүлэн, шинийг үүдэн бүтээх чадавхаа дайчлан, дэлхийн яармагаас олгосон нөөцийг эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах бодит давуулаг болгож болох юм. Дэлхийн яармаг бидний ирээдүйг нэн сайн сайхан болгоно гэж өгүүлэлд тэмдэглэсэн байна. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе