|
|
||
Хятадын 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслол 4-р сарын 30-ны орой Шанхай хотын Дэлхийн яармагийн соёлын төвд болов. Хятад улсын Дарга Хү Жиньтао Шанхайн Дэлхийн яармаг нээгдсэнийг мэдэгдэж, Хятад улсын 8 жил нарийн төлөвлөн бэлтгэсэн Дэлхийн яармаг нь албан ёсоор дэлхийн олон газрын зочноо угтан авсан байна.
Нээлтийн ёслол дээр, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Шанхайн Дэлхийн яармагийг зохион байгуулах хорооны эрхлэгч гишүүн Ван Чишань яармагийг нээж хэлсэн үгэндээ, 246 орон болон олон улсын байгууллага, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн яармагт идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлжээ. Тэр хэлэхдээ, анх удаагаа "хот"-оор гол сэдэв болгосон Шанхайн Дэлхийн яармаг бол олон орны ард түмний шинийг бүтээх, хамтран ажиллах, солилцоо хийх тавцан мөн. Тэр нь ирээдүйн хотын үүд хаалгыг нээж, амьдралын шинэ хэв загварыг хөдлөн дагуулж, хүн болон хот, байгалийн эв зохицонгуй байдлыг ахиулж, амар амгалан, соёлч боловсон, аз жаргалтай хот байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтөний бүх талын хөгжилд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
Олон Улсын Үзэсгэлэнгийн Газрын дарга Жеан Плерре Лафон хэлсэн үгэндээ, Дэлхийн яармаг нь цаг эриний хөгжил дэвшил, яриа хэлцэл солилцоо, өрсөлдөөний шаардлагад нийцэж байна гэлээ.
Хятад улсын Дарга Хү Жиньтао яармаг нээгдсэнийг мэдэгдсэний дараа, дэлхийн олон орны уран бүтээлчид тэрчлэн урлагийн хамтлагууд олон гайхалтай сайхан тоглолт тоглон сонирхуулж, дэвшилт технологийн ашиглалт нь хүмүүст Дэлхийн яармагийн гоо үзэсгэлэнг урьдчилан мэдрүүлсэн байна. Тоглолтын дараа, Шанхай хотын Хуан Пүжян мөрний хоёр эрэг дээр гэрлийн чимэглэлтэй усан оргилуур, салютын үзүүлбэр болж, нээлтийн ажиллагааг оргил тийш нь хөтөллөө.
Дэлхийн энэ яармаг нь "Хот амьдралыг нэн сайхан болгоно" гэсэн уриан дор явагдана. Олон орон, олон улсын байгууллагууд Дэлхийн яармагийн тавцанд, хотоос хүн төрөлхтөний хөгжилд тус дөхөм үзүүлж байгааг бүрэн харуулж шинжлэх болно. Дэлхийн яармаг нь анх удаагаа хөгжиж байгаа оронд зохиогдож байгаа нь энэ болох бөгөөд одоо 246 улс орон олон, улсын байгууллага уг яармагт оролцож байна. Хагас жил ажиллах Шанхайн Дэлхийн яармаг нь давхардсан тоогоор дэлхийн 70 сая жуулчны сонирхлыг татаж, тэднийг хүн төрөлхтөний хамгийн дэвшилт технологи болон цацрангуй баялаг соёлтой биечлэн танилцуулах болно. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |