|
|
||
Хятад улсын Дарга Хү Жиньтао 30-ны үдээс өмнө Шанхайд Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Малавийн Ерөнхийлөгч Мутхарикатай уулзсан байна.
Уулзалтын үеэр, Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Малави дипломат харилцаа тогтоосноос хойших хоёр жилд, олон талын харилцаа тал бүрээр эрүүлээр хөгжсөн байна. Хятадын тал хоёр орны харилцааг чухалд үзэж, Малавитай хамтран ажиллаж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр орны удирдагчид, Засгийн газар, төрийн эрх баригч нам, хууль тогтоох байгууллага хоорондын найрсаг харилцааг эрчимжүүлж, найрамдлаа зузаатган, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, НҮБ, Хятад- Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг олон талт хүрээн дэх зохицуулалт ба олон улсын чухал чухал асуудлыг зохицуулах талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |