|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 30-ны өдөр Бээжинд Францын Ерөнхийлөгч Николас Саркозитай уулзахдаа, Хятад, Франц ойлголцол, итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр орны харилцаанд улс төрийн бат бэх баталгаа хангах ёстой гэж тэмдэглэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад, Францын тогтвортой бөгөөд хамтран ажиллах харилцаа нь хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэж, дэлхий нийтэд нэн их хувь нэмэр оруулж болох юм. Хятадын талын гол ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал зүйлсийг Франц чухалд үзнэ гэж Ерөнхийлөгч таны дахин нотолсныг бид сайшааж байна гэжээ.
Вэнь Жябао цааш нь хэлэхдээ, Хятад, Франц эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, эрчим хүч, байгаль орчны хамгаалалт, дунд жижиг аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа зэрэг салбарт маш их харилцан нөхвөрлөх давуу тал, хөгжлийн нөөц хүчинтэй юм. Хятадын тал Францтай хамтран стратегийн өндөр төвшнөөс, алс хэтийн харцаар хамтын ашиг сонирхлоо хамгаалан ахиулж, зөвшилцөн хамтран ажиллаж, эдийн засгийн шинэ өсөлтийг ахиулах, олон улсад улс төр, эдийн засгийн шинэ дэг журам тогтоохын төлөө уйгагүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тус дөхөм үзүүлэх, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хэлэлцээр зэрэг талаар хоёр тал бас санал бодлоо солилцжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |