|
|
||
4-р сарын 30-ны орой Хятадын Шанхайн Хуан Пүжян мөрний хөвөөнд өнгө өнгийн цаасан буу солонгорч, 2010 оны Шанхайн дэлхийн яармаг албан ёсоор нээгдэх болно. Үзэсгэлэнд оролцон 246 улс орон 6 сарын турш шинжлэх ухаан соёлын сүрлэг дайллага өргөн барьж, "хот ба сайн сайхан амьдрал" сэдвийг амьд бодитой харуулах болно. 5.28 шоо км дэлхийн яармагийн хүрээлэнд хүмүүс дэлхийн тэргүүний соёлын үр бүтээлийг харж болох төдийгүй бас олон орны соёлын солилцоо хийгээд ялгаа зөрөөг ч мэдэрч, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан амьдралыг нэн хүсэмжлэх болно.
100 гаруй жилийн турш дэлхийн яармаг нь Европоос умарт Америк, дахин умарт Америкаас Азид зохиогдов, "шинийг санаачлах" нь түүний амин сүнс юм. Цаг үеийн онцлогтой нягт холбоотойгоор шинийг санаачилсаар ирсэн юм, 1878 оны Францын Парисын дэлхийн яармагт тавигдсан телефон утас, эгшигт пянз, 1939 оны Америкийн Нью-Йоркийн дэлхийн яармагт тавигдсан телевиз, робот , 2005 оны Японы Аичийн дэлхийн яармагт тавигдсан суман галт тэрэг, утаагүй автобус зэрэг нь амьдралд хэрэглэгдэж, хүн төрөлхтний амьдралын арга хэлбэрийг өөрчилсөн байна.
Түүхийн хүрд эргэсээр өнөөдөр болоход дэлхийн тал илүү хүн ам хотод амьдарч байгаа бөгөөд түүнээсээ болж олон боломж тохиол өрсөлдөөн сорилтод тулгарахдаа хотын ирээдүйн хөгжил болон хотын сайн сайхан амьдралын агуулгыг хайн сүвэгчилснээр, хүн төрөлхтөнд тулгарч байгаа том сэдэв болжээ. Шанхайн дэлхийн яармаг нь "хот"-оор гол сэдэв болгож, цаг үеийн онцлогийг харуулсан төдийгүй бас үзэсгэлэнд оролцсон улс орнууд шинийг санаачлах хүчин чадлаа дэлгэн харуулахад тавцан хангав. Японы ордон талбайн "ягаан хүрийн арал"-аас барилга амьсгалах, робот хийл тоглох, хот хорт хийгүй болохыг харж болно. Германы ордон талбайн "Гамбург орон сууц"-аас агааржуулагчгүй нөхцөлд гэрийн дулааныг 25 хэм байлгахыг харж болно. Америкийн ордон талбайн "хотын тариан талбай"-гаас "нийслэл хотын тариачин эр"-ийн баяслыг мэдэрч болно. Цаг үеийн онцлогт тохирсон хөгжлийн үр бүтээлүүд нь хүн төрөлхтний ирээдүйн амьдралын чанар чансааг ихээр дээшлүүлэх болно.
Дэлхийн яармаг нь хөгжлийн үр бүтээл болон улс орны бодит хүчнийг харуулах төдийгүй ялангуяа адил бус соёлын солилцоо болон зохицон уялдахыг ахиулах чухал тавцан болно.
"дэлхийн яармаг нь том жижиг хүрээ хэмжээтэй гэсэнгүй бүгд хүн төрөлхтнийг өөр өөрийн өнгө төрхөөр нэгэн шинэ тавцанд хүргэсэн байна". Энэ бол Америкийн өмнөх ерөнхийлөгч Виллям Мкинлеи дэлхийн яармагийн ач холбогдлын тухай дүгнэсэн дүгнэлт юм. Дэлхийн яармаг ийн 150 гаруй жилийн хөгжлийн явц дээрх үг оновчтой болохыг нотлов. Өнөөдөр дэлхийн яармаг анх удаагаа хөгжиж байгаа орон, тэр дундаа Хятадад болж байгаа үед хүмүүс нэгэн зүйлийг хүсэн хүлээж байна, энэ нь даруй үзэсгэлэнд оролцогсод өөр өөрийн хөгжлийн үр бүтээлээ дэлгэн үзүүлэх төдийгүй орчин үеийн тэргүүний хотын хөгжлийн хүчин зүйлийг уламжилж, үүгээр дамжин нэн гүнзгий ойлгон, солилцоог ахиулж, дэлхий болон хүн төрөлхтний амьдралыг нэн сайн сайхан болгох юм байна. \Ч.Гантөмөр орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |