• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармаг тайван дэг журамтай явагдаж байна

CRI       (GMT+08:00) 2010-05-03 17:07:46

           Шанхайн дэлхийн яармаг 5-р сарын 1-ний өдөр албан ёсоор нээгдсэнээс хойш 3-ны өдрийн 13 цагийн байдлаар давхацсан тоогоор жуулчдыг 550 мянга хүлээн авчээ. Өнөө төрөл бүрийн ажил тогтуун дэг журамтай явагдаж байна. Цөөн хэдэн орон болон олон улсын байгууллагын үзэсгэлэнгийн ордон мөн дотор засвар хийж байгааг гаргавал, бусад орднууд бүр тогтсон хугацаандаа нээсэн байна. 3-ны өдөр Шанхайн өдрийн дулааны хэмжээ нэмэх 30 хэмд ойртсон болохоор дэлхийн яармагийн паркийн халуунаас сэргийлэн сэрүүцүүлэх тоног төхөөрөмж бүхнээрээ ажиллав.

           Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулагчид 4-р сарын сүүлчид 6 удаа туршин ажиллаж, паркийн зам харилцаа, аюулгүй байдлыг хамгаалах, дугаарлал хүлээх зэрэг асуудлыг боловсронгуй болгон зохицуулсан байна.

           Өнөө үзэгч олны хамгийн дур сонирхолтой байгаа ордонд Хятадын ордон, бүс нутгийн ордон, Английн ордон, Японы ордон, Испанийн ордон, Францын ордон зэрэг байна. Эдгээр ордныг сонирхоход хамгийн уртдаа 3 цаг хүлээх хэрэгтэй байна. Австралийн ордны ерөнхий төлөөлөгч хатагтай Линдалл Сачс сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ,

           "манай энэ гурван өдрийн байдал үнэхээр сэтгэл догдлуулан байна. Энэ хоёр хоногт өдөр болгон 35 мянган хүн манай ордныг сонирхож, дугаарлан хүлээж байгаа үзэгчид сэтгэл догдлон хүсэн хүлээж байгааг харлаа. Бид үзэсгэлэнт оролцогч тал болсны хувьд маш баяртай байна. Манай ордны зураг төслийн багтаамжийн хэмжээ өдөрт 40 мянган хүнийг хүлээн авч чадна. Бид ч арга хэмжээ авч жуулчдын ая тухтай амар сэлүү үзэн сонирхохыг баталж байна. Жуулчид маань тэвчээртэй хүлээж, Австралийн ордны гайхамшигт сайхныг үзэн сонирхохыг санал болгож байна" гэжээ.

           Хэдэн өдрийн турш Шанхайн цаг агаар улам халуун болж, 3-ны өдрийн цаг агаарын дулааны хэмжээ нэмэх 30 хэмд ойртов. Шанхайн дэлхийн яармагийн зөвлөлийн зохицуулах газрын дарга ноён Хүн Хао танилцуулж хэлэхдээ, 2-ны өдрөөс эхлэн дэлхийн яармагийн паркт 500-гаас 600 ширхэг нарны шүхэр угсруулав. 3-ны өдөр нарны шүхрийн тоо мөн нэмэгдэх болно гэжээ.  Тэрээр хэлэхдээ,

           "Бид халуунаас сэргийлэх талаар олон ажил хийв. Жишээ нь өндөрт өргөгдсөн явган зам түүнчлэн жуулчдын амсхийх районд ус сүрчих төхөөрөмжийг ажиллуулж эхлэв. Сүүлийн хэдэн хоногт бас нарны шүхрийг олон нэмнэ. Бид нэн олон ундаан бэлтгэж, жуулчдын халууны үеийн усны хангалтыг батална. Бид мөн эм эмнэлгийн хүчнээ нэмэгдэж түргэн аврах машины тоог өчигдрийнхөөс хавь дахин нэмэгдүүлж, жуулчдын үзэн танилцах явцад гарч мэдэх гэнэтийн хэргийг зохицуулахад бэлэн байна " гэжээ.

           Хүн Хао танилцуулж хэлэхдээ, 3-ны өдрөөс эхлэн дэлхийн яармагийн прк нь хүн ардад дөхөм үзүүлэх нэлээд олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүнд болзооны хаалга болгонд ажилтан тохируулан Хятадын ордны болзооны тасалбарыг түгээж байна. Бас 70 наснаас дээших өндөр настай хүмүүсийг дугаарлахгүйгээр шууд оруулж байна гэжээ.

           Жуулчид үдээс хойш буюу оройн цагаар дэлхийн яармагтай танилцахыг тэр мөнсанал болгожээ.
\Ч. Гантөмөр, Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе