|
|
||
5-р сарын 9-ний өдөр бол Шанхайн дэлхийн яармагийн Дэлхийн цаг агаарын ордны хүндэтгэлт өдөрлөг болох юм. Энэ бол Дэлхийн Цаг Агаарын Байгууллагын дэлхийн яармагийн хугацаанд зохиож байгаа тэмдэглэлт өдөрлөг мөн. Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй мөн 9-ний өдөр хүндэт өдөрлөгийг тэмдэглэх ажиллагаанд оролцохдоо, дэлхийн цаг агаарын ордны энэхүү үүрэг роллийг гүйцэд бадруулан, Цаг агаарын шинжлэх ухаан түүнчлэн гамшгаас сэргийлэн гамшигтай тэмцэх болон цаг агаарын өөрчлөлтөд хандах тухай мэдлэгийг сурталчлах эрч хүчээ нэмэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Синь хуа хорооны мэдээлснээс үзвэл, дэлхийн цаг агаарын ордон нь " үүлэн дундах усан тусал" нэртэй, түүний гадар үзэмж нь гялгар цагаан өнгийн бүрхэвч бүхий үүлэн хэлбэртэй ажээ. Дэлхийн яармагийн 159 жилийн түүхэнд анх удаа бие даасан цаг агаарын ордон гаргаж байгаа юм. Хүй Лянюй хэлэхдээ, уг үзэсгэлэнгийн ордны зураг төсөл шинэлэг, өвөрмөц онцлогтой, шинийг санаачлан бүтээсэн талаараа хүн ардын сайшаал болон анхаарлын төвд орох нь гарцаагүй юм гэжээ.
Хүй Лянюй тэмдэглэхдээ, өнөө цаг агаарын ажлын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талд эзлэх хувийн жин улам чухал болж байгаагийн зэрэгцээ нийгмийн олон салбарынхан болон олон талынхан цаг агаарын ажилд тавьж байгаа шаардлага хүсэл ч улам өндөр болж байна. Цаг үеийн шаардлагын дагуу, хүн ардын амьжиргаа, үйлдвэрлэл, шийдвэрт бодлогод хандан, цаг агаарын урьдчилан мэдээлэх үйлчилгээний чадлыг байнга дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |