|
|
||
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж халамжлах уриан дор Шанхайн дэлхийн яармагийн "Амь нас нарны гэрэл" ордоны долоо хоног үйл ажиллагааны нээлтийн ёслол 10-ний өдөр нээлтээ хийлээ. Хятад улсын Ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хэргийн комиссын дарга Хүй Лянюй "Амь нас нарны гэрэл" ордоны долоо хоног үйл ажиллагаа эхэлснийг мэдэгдсэн байна.
Шанхайн дэлхийн яармагийн "Амь нас нарны гэрэл" ордон бол дэлхийн яармагийн 159 жилийн түүхэн дэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ууган ордон болно. Уг ордон нь гол сэдвийн ордонд байрлаж, Амь насны тайз, Биеэрээ мэдрэх орон зай, оюуны чадварт өрөө зэрэг зургаан хэсгээс бүрджээ. Нээлтийн ажиллагаанд Хятадын нутаг нутгаас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй уран дархчууд жуулчин олонд өөрийн ур авьяасаа гайхуулсан байна.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга хатагтай Жан Хайди нээлтийн ёслол дээр хэлэхдээ: " Амь нас нарны гэрэл" ордон нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хулуун дотно хайр халамж хүртээхээр үл барам мөн маш олон хүмүүст үүдэн бүтээх итгэл зориг ургуулан урамшуулж, нэн олон хүн энэхүү ордонтой үзэн танилцаж, хайрын гэрэл гялбааг мэдэрч, баясгалант мөчүүдийг хамтдаа эдлэхийг хүссэн байна. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |