• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажлыг сайтар хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-11 11:08:31

     Хөх нуурын Юй Шү-д 7.1 баллын хүчтэй газар хөдлөөд сар болох гэж байгаа бөгөөд өдгөөг хүртэл газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт сэргээн босголтын ажил шуурхай явагдсаар байна.

     Юй Шү жөү нь Жигү суурины хотын босголтын ерөнхий төлөвлөгөө, Юй шү жөүгийн хот суурины ерөнхий төлөвлөгөөг ар араас нь хэрэгжүүлж, Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хотын тойрог, гацаа суурины бүтээн байгуулалтын орон тооны төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар, Жигү суурин нь гол гол зээл гудамжны нурангийг цэвэрлэж дуусгажээ. Гурван мөрний эх үүсвэр нутгийн экологийн аюулгүй байдлыг батлахын тулд, тухайн орон нутгийн захиргаа, усны эх үүсвэрээс зайдуу байгаа хоёр газрыг сонгож, газар хөдлөлтөөс болсон барилгын сүйрэнги болон амьдралын хог новшийг булсан байна.

      Юй Шүгийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы шуудан холбооны станцын ажил төрөл бүхнээрээ хэвийн байдлаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Юй Шүгийн иргэний нислэг хэвийн байдлаар ажиллаж эхэлсэн байна.

     Юй Шүгийн нийт жөүгийн хэмжээнд хичээл тасалдсан сургуулиуд бүхнээрээ хичээлээ сэргээсэн байна. \Номин орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе