|
|
||
Хятадын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 10-11-ний өдрүүдэд Хөх-нуурын Юй шү-гийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн ажил байдалтай танилцаж явахдаа, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг тал бүрээр түлхэн ахиулахыг шаардсан байна.
Синь хуа хорооны мэдээлснээс үзвэл, Ли Кэчян Юй шү-д ажил байдалтай танилцахдаа, олон түмний амьдралын үндсэн асуудлыг заавал гол хүч тавин зохицуулж,гурван жилд буюу түүнээс богино хугацаанд сэргээн босголтын үүргээ биелүүлэхээр чармайх хэрэгтэй. Дорвитой, бүрэн арга хэмжээ авч,амьдралын үндсэн шаардлагыг батлан, хүнсний аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж холбогдох талд сануулсан байна.
Ли Кэчян хэлэхдээ, өвчин тахлаас сэргийлэх эрүүлийг хамгаалах ажлыг цаашид эрчимжүүлж, холбогдох мэдлэгийг дэлгэрүүлж, гамшгийн дараа халдварт өвчин гарахгүй байхыг баталж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой ноцтой хэрэг гарахаас сэргийлэх хэрэгтэй гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |