• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэсний гамшгаас сэргийлэх өдөр"-ийг хэвлэлүүд анхаарч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-12 10:55:07

     5-р сарын 12-ний өдөр Хятадын 2 дахь удаагийн "Үндэсний гамшгаас сэргийлэх өдөр", түүнчлэн Вэньчуаны их газар хөдлөлтийн хоёр жилийн ой тохиож байна. Хятадын хэвлэлүүд үүнд анхаарлаа хандуулж байна.

      Хоёр жилийн өмнөх энэ өдөр Вэньчуаны их газар хөдлөлтөд 80 мянга гаруй хүн амь насаа алдсан юм. Энэ оны Юй шү-гийн газар хөдлөлт мөн 2000 гаруй хүний амь насыг авч одсон билээ. Түүнчлэн өмнөд нутгаар аадар бороо болон ган хавсарга үргэлжлэн , цаг ямагт хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг хохироосоор байна. Эдгээр байгалийн гамшиг нь хүн төрөлхтний эсэргүүцэх чадлыг цаг ямагт шалгаж байна.

      Синь хуа хорооны тоймд тэмдэглэхдээ, урт хугацааны турш Хятадын төрөл бүрийн гамшигтай тэмцэх ажлыг удирдах салбарууд нь өөр өөрийн системийг бүрэлдүүлж, өөр өөрөө бие даан гамшигтай тэмцэж ирсэн болохоор, нэгдэлтэй зохицуулалт дутмаг, салбар хоорондоо санаа сэтгэлээ ойлголцохдоо тааруухан зэрэг маш олон дутагдал оршсоор байна. Үүнээс гадна хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй, хөрөнгө мөнгөний зам суваг нэг чиглэлтэй байсан нь гамшгаас сэргийлэн, гамшигтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд ноцтой нөлөөлж байна гэжээ.

      Энэ оны "Үндэсний гамшгаас сэргийлэх өдөр"-ийн гол уриа бол " Гэр хорооллоос гамшгийг багасгах ажлыг эхэлье" сэдэвтэй. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе