|
|
||
Өнөөдөр (5-р сарын 12) Вэн-чуаний онц их газар хөдлөлтийн хоёр жилийн дурсгалын өдөр. "Чэн-гуань хурдны төмөр зам" гэж нэрлэсэн Чэн-дү хотоос Дү Жянянь хүрэх төмөр замыг мөн өдөр албан ёсоор нээсэн байна.
Чэн-гуань хурдны төмөр зам бол Вэнь-чуаньд онц их газар хөдөлсний дараах сэргээн босголтын явцад барилгын ажлаа хамгийн түрүүнд эхэлсэн чухал барилгын төсөл юм. Нийт 13 тэрбум 300 сая орчим юаний хөрөнгө оруулсан, 65 км тээвэрлэх замын урттай Хятадын анхны хотын бүсийн төмөр зам юм. Тус төмөр замын шугамаар "Хэ ше" хурдны галт тэрэг цагт 220 км-ийн дээд хурдаар аялах юм.
Чэн-гуань төмөр замыг нээсэн нь гамшигт хүнд өртсөн Дү Жяняний сэргээн босголтын ажлын явцыг түргэсгэх, түүнчлэн Дэлхийн байгалийн болон соёлын гэсэн давхар өв болж байгаа Дү Жяняний нэр нөлөөг дээшлүүлэхэд тустай болох юм. \Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |