|
|
||
Хоёр жилийн өмнөх 5-р сарын 12-ны өдрийн Вэньчуаний их газар хөдлөлтөд Сычуань мужийн олон арван мянган аж ахуйн нэгж сүйрсэн билээ. Өнөө эдгээр аж ахуйн нэгжийн 99 хувь нь үйлдвэрлэлээ сэргээж, түүний доторх зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ амжилттай өөрчилж шат ахисан байна.
Газар хөдлөлтийн дараа Хятадын муж, район, хотууд гамшигт нэрвэгдсэн районд дэмжлэг үзүүлсэн. Сычуань муж өнөө 3 тэрбум юаний хөрөнгө оруулан, тусламж үзүүлсэн муж хотуудтай хамтран аж үйлдвэрийн бүсүүд байгуулж, 100 гаруй шилдэг аж ахуйн нэгжийг татан оруулж, орчин үеийн аж үйлдвэр энэ нутагт түргэн хөгжиж байна. \ Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |