|
|
||
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын туслах Жордан Руан 14-ний өдөр Бээжинд Вэнь Чуаний газар хөдлөлтийн гамшгаас авран тусалсан ба сэргээн босгосон Хятадын тодорхой амжилт туршлагыг ихэд сайшаасан бөгөөд холбогдох туршлагыг дэлхийн бусад орон, бүс нутагт сурталчлан дэлгэрүүлж болно гэжээ.
2008 оны "5.12"-ны Вэнь Чуанд хүчтэй газар хөдлөлт үүссэн хоёр жилийн ойн үеэр Жордан Руан Вэнь Чуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын байдалтай танилцсан байна. Тэрээр Бээжинд ирсний дараа сэтгүүлчид ярилцлага өгч хэлэхдээ, НҮБ-ын хөгжлийн программын газар Вэнь Чуаний газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ба сэргээн босгох зэрэг салбарт Хятадын засгийн газартай сайтар хамтран ажиллаж, баялаг туршлага хуримтлуулсан гэжээ.
Вэнь Чуаний газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын туршлага нь өнгөрсөн сарын Юй Шүгийн газар хөдлөлтийн дараах сэргэн босголт болон дэлхийн бусад улс орон , бүс нутагт сурталчлан дэлгэрүүлэхийг хүсэж байна гэж Жордан Руан хэлсжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, эдүгээ НҮБ "Хөдөлмөрөөр тусламж үзүүлэх " зэрэг тусламжийн төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ гэжээ. \Сарантуяа орчуулав.\ Пэрлаймаа хянав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |