• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс шинээр хөгжиж буй салбарын хөгжлийг түргэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-15 15:11:54

     Хятадын Аж Үйлдвэр Мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Ли И Жүн 15-ны өдөр Нинбө хотод хэлэхдээ, Хятад улс эд зүйлсийн сүлжээ, телефон, радио телевиз , интернетийн гурвалсан сүлжээг нэгтгэх зэрэг шинэ техник тэрчлэн шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн салбарын хөгжлийг түргэтгэнэ гэжээ.

      Ли И Жүн Шанхайн дэлхийн яармагийн "Мэдээлэлжүүлэлт болон хотын хөгжил" чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс дараагийн шатанд мэдээллийн сүлжээний дэд бүтцийн байгууламжийг түргэтгэж, эд зүйлсийн сүлжээний салбарыг хөгжүүлэн, телефон, радио телевиз, интернетийн сүлжээг нэгтгэн хөгжүүлэхийг чухалчилна. Үүнээс гадна мэдээлэлжүүлэлт болон хотжилтыг хослуулан хөгжүүлж, 3G, электрон худалдаа, программын үйлчилгээ, сүлжээний комик, электрон зугаа цэнгүүн зэрэг шинээр хөгжиж буй салбарын хөгжлийг түргэтгэж, эд зүйлсийн сүлжээ зэрэг шинэ техникийг хөгжүүлж, шинэ салбарыг бий болгоно гэжээ.

      Ли И Жүн хэлэхдээ, энэ оны 3-р сарын сүүлчийн байдлаар Хятад улсад 1 тэрбум 90 сая айл өрх телефон хэрэглэж байгаа бөгөөд интернетийн сүлжээ ашиглагчид 404 сая хүнд хүрсэн гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе