• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн Дэлхийн яармагийг Америкийн элчин сайд өндөр үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-15 15:41:45

     Америкаас Хятад улсад суугаа элчин сайд Жон Хунцман 14-ний өдөр хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг нь Дэлхийн яармагийн түүхэн дэх хамгийн том яармаг боллоо. Уг яармагийг зохион байгуулах, бэлтгэхийн тулд Хятад улсын Засгийн газар асар их хүчин чармайлт гаргасан юм гэжээ.

     Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон удахгүй Хятад улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан, Төрийн департаментын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, элчин сайд Жон Хунцман хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармагт 192 улс орон, олон улсын байгууллага оролцож байна. Хятад улсын Засгийн газар үүний төлөө асар их хүчин чармайлт гаргасан, үүнд би талархал илэрхийлж байна гэжээ.

      5-р сарын 13-ны өдрийн байдлаар, Шанхайн Дэлхийн яармагийн Америкийн ордонг сонирхсон хүний нийт тоо 400 мянгаас давлаа, энэ сард энэ тоо 1 саяд хүрэх төлөвтэй байна гэлээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе