|
|
||
Тавдугаар сарын 15-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийнхан яармаг ажилласнаас хойш хамгийн олон жуулчин угтан авлаа. Шанхайн дэлхийн яармагийн хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр, 15-ны өдөр 335 мянга 300 хүн яармаг орж танилцах тасалбар авсан байна.
Мөн оройн 20 цагийн байдлаар 50 гаруй мянган тасалбар худалдав. Энэ нь мөн өдрийн яармагт ирсэн жуулчдын 1/4 хувийг эзлэв. Мөн өдөр яармагт 122 талбайн соёл урлагийн тоглолт болж, 120 мянган хүн үзэн сонирхсон байна. 15-ны өдөр найман мянга гаруй сайн дурынхан үйлчилж, зам харилцаа, эрүүлийг хамгаалал эмчилгээний ажил хэвийн байдалд явагдлаа. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |