|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 18-ны өдөр Бээжинд Германы ерөнхийлөгч Хорст Кохлертай уулзав.
Хятадад айлчлан Шанхайн дэлхийн яармагийн Германы үндэсний ордны өдөрлөгийн арга хэмжээнд оролцохоор ирсэн ерөнхийлөгч Кохлерыг Ван Чишань угтаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улс харилцан ашигтай, хамтаар ялалт байгуулах нээлттэй стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өөрийн орны үйл хэргийг чармайн сайтар хийхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон түүнийг ахиулах болно. 20 орны бүлгийн хүрээнд Германы талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралыг хамтаар тулж, олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Хятад улстай ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын шударга бөгөөд зүй зохистой эдийн засаг банк санхүүгийн шинэ дэг журмыг хамтаар тогтоон хөгжүүлэхэд Герман бэлэн байна гэж ерөнхийлөгч Кохлер илэрхийлэв.
Хоёр тал мөн олон улсын одоогийн банк санхүүгийн байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Мөн өдөр ерөнхий сайдын орлогч Ван Чишань Олон улсын банк санхүүгийн нийгэмлэгийн ерөнхий захирал Чарлес Далларатай уулзан одоогийн олон улсын эдийн засаг банк санхүүгийн байдал, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлага зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. \Орчуулсан редактор Урангоо\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |