• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Черногорын ордон нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-05-24 10:05:48

     24-ний өдөр бол Шанхайн дэлхийн яармагийн Черногорын ордны өдөрлөгийн өдөр юм.

      Черногорын дэлхийн яармагийн ерөнхий төлөөлөгч сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Черногорын ордны гол сэдэвт "Гүүр"-ийн санааг оруулсан юм. Черногорын ордны хаалган дээр урнаар зохиомжилсон "Гүүр" байдаг. Хятадын маш олон хүмүүс Югославын "Гүүр" гэдэг киног сайн мэддэг байхаа, гэвч Черногорын гүүр бол уг дүрс нь харагдахгүй гүүр юм гэжээ.

       Тэрээр цааш нь хэлэхдээ, хаалган дээрх лоозонд бичсэн шиг энэхүү "Гүүр" маань соёл иргэншил ба байгаль, дорно ба өрнө дахин, өндөр уул ба далай тэнгис, шашин шүтлэг ба соёлыг холбож байгаа юм. Черногор бол маш сайхан нутаг юм. Адил бус шашин шүтлэгтэй адил бус үндэстний хүмүүс энэ үзэсгэлэнт сайхан байгальдаа амьдардаг гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе