• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Таван тансаг Хөлөн Буйр хүүхдийн найрал дуучид экспо-д дуулав

CRI       (GMT+08:00) 2010-05-25 17:31:27

      Өвөр Монголын зүүн хойд хэсгийн Хөлөн Буйрын тал нутгийн үндэстний цөөнхийн хүүхдийн урлагийн чуулга – Таван тансаг Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулгын хүүхдүүд өөрийн үндэстний үг хэлээрээ тал нутагт үе дамжин уламжлагдсаар ирсэн ардын дуугаа дуулж, гэр нутаг тал нутгийн соёлоо дэлгэрүүлээд Хятад даяар нэрд гарсан юм.

     5-р сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Шанхайн Дэлхийн яармагийн Пүшигийн цэцэрлэгт хүрээлэнгийн Дэлхийн яармагийн талбай дээр Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулга 5 удаа тоглох гэж байна. Дэлхийн олон орны жуулчид тал нутгийн соёл иргэншлийг тэд нарын дуунаас сонсож мэдрэх болно. Хөлөн Буйр хотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга хатагтай Жао Лихуа Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулгыг танилцуулж хэлэхдээ,

     Хөлөн Буйр хүүхдийн найрал дууны чуулга 2006 оны 12-р сард байгуулагдсан, Монгол үндэстний Буриад, Барга ястан, Эвэнк, Орцон, Дагуур зэрэг үндэстний 6 –13 хүртэлх насны хүүхдээр бүрэлддэг, тэд нарын ихэнх нь Хөлөн Буйрын малжих нутаг, шугуйт район, тариалах нутгийн хүүхэд, дуулж байгаа дуу нь мөн тал нутаг, ой модонд олон зуун жил дуулагдсаар ирсэн ардын дуу, хүүхдийн дуу бөгөөд бүх дууг тэд нар өөрийн үндэстний эх хэлээрээ дуулдаг юм гэжээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе