• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын тал нутгийн соёлыг танилцуулах арга хэмжээ Шанхайд боллоо

CRI       (GMT+08:00) 2010-05-26 09:45:54

      Шанхайн ЭКСПО-гийн Өвөр Монголын өдрүүдийн чухал хэсэг болсон тал нутгийн соёлыг танилцуулах ажиллагаа 25-ны өдөр Шанхай хотод боллоо.

      Өвөр Монголын Намын хорооны суртал ухуулгын газрын дарга Улаан уг арга хэмжээн дээр хэлэхдээ, Шанхайн дэлхийн яармаг Өвөр Монголын тал нутгийн соёлыг уламжлан хамгаалж , хөгжүүлэх сайхан тавцан болсон. Энэ тохиолыг ашиглан тал нутгийн соёлын нөлөө, уламжлах хүчийг бэхжүүлж, тал нутгийн соёлыг хамгаалах, судлах тэрчлэн нээн хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

      Уг арга хэмжээн дээр олон мэргэжилтэн кино, телевиз, гэрэл зураг, уран бичлэг, уран зураг, соёлын бүтээлүүдийг танилцуулж, дэлгэн үзүүлсэн бөгөөд Өвөр Монголын соёлын бүтээн байгуулалтын амжилт бүтээлийг өөр өөр талаас нь харуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе