|
|
||
Удалгүй хуралдах гэж байгаа Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р хурал гурван орны ирээдүйн хөгжлийн чиглэлийг төлөвлөн , улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар ахиулах зорилготой юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Жижүнь 26-ны өдөр Бээжинд мэдээлэв.
Ерөнхий сайд Вэнь Жябао урилгаар энэ баасан гаригаас БНСУ, Япон, Монгол, Мьянмарын холбоонд айлчлах бөгөөд БНСУ-ын Чежу аралд болох Хятад Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р хуралд оролцох болно гэж Жан Жижүнь Хятадын Гадаад хэргийн яамны мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн гурван орны удирдагчдын хурал 29,30-д хоёр хоног хуралдана. Гурван орны удирдагчид ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлд төлөвлөгөө хийж, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох болно. Гурван орон " 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө" , "шинжлэх ухаан техникийн шинэ бүтээл, стандартчилсан хамтын ажиллагаа" зэрэг хамтын баримт бичиг нийтлэх бөгөөд холбогдох хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурна гэжээ. \Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |