|
|
||
Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао урилгаар энэ баасан гаригаас БНСУ, Япон, Монгол улс, Мьянмарт айлчлах бөгөөд БНСУ-ын Же Жу аралд болох Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р бага хуралд оролцоно. Энэ удаагийн айлчлал нь найрамдлаа нэмэгдүүлж, харилцан итгэлцлээ эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилготой юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Жижүнь 26-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр илэрхийллээ.
Хятадын Гадаад хэргийн яам ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн айлчлалыг " энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны аялал" хэмээн үзэж байна. Долоо хоногийн айлчлалд хамгийн их анхаарал татаж байгаа нь 29--30-д БНСУ-ын ЖеЖу аралд болох Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 3-р бага хурал болно. Шинэ нэг 10 жил эхэлж байгаа үед энэ хурал нь гурван орны ирээдүйн хөгжлийн чиглэлийг төлөвлөн, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар ахиулах зорилготой юм гэж Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Жижүнь 26-ны өдөр Хятадын болон гадаадын сэтгүүлчдэд хандан танилцуулжээ. Энэ удаагийн хуралд Хятадын талын хүсэл найдвар тавьж байгаа зүйлд холбогдуулан Жан Жижүнь хэлэхдээ,
Нэгд, алсын хараа, стратегийн өндөрлөгөөс гурван орны харилцааг харж, итгэлцлээ цаашид нэмэгдүүлж, гурван орны хамтын ажиллагааны улс төрийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлнэ. Хоёрт, Гурван орны хөгжлийн арга хэлбэрт өөрчлөлт хийхээс үүсэн эдийн засгийн бүтцийн хамтын зорилтод зохицуулалт хийж, гурван орны хамтын ажиллагааны гол талыг төлөвлөж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн дотоод хүчнийг эрчимжүүлж, зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлж, зүүн Азийн хамтын цогцын байгуулалтад шинэ хүчин сэлбэх болно. Гуравт, Азийн энх тайван тогтвортой байдлыг ахиулахыг чухалчлан үзэж, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт ойлголцол зохицуулалтаа цаашид эрчимжүүлж, АСЕАН-ы интеграц лалын үйл явцыг хамтаар дэмжин, цаг уурын өөрчлөлт, банк санхүүгийн хямрал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг даяан дэлхийн асуудлуудад хамтаар хандаж, хамтын ашиг сонирхлоо илүү хэн хамгаална гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Хятад, Япон, БНСУ гурван орны удирдагчид ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөх тэрчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, гурван орон мөн " 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө" , "Шинжлэх ухаан техникийн шинэ бүтээл болон стандартчилсан хамтын ажиллагаа" зэрэг хамтын баримт бичиг нийтэлж, хамтын ажиллагааны холбогдох меморандумд гарын үсэг зурах юм байна.
Олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа БНСУ-ын цэргийн эргүүлийн хөлөг онгоц живсэн хэргийн талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед, тэвчээртэй байж, асуудлыг зүй зохистой зохицуулахыг тэрээр талуудад дахин уриалав. Тэрээр хэлэхдээ,
Энэ хэрэг гарсны дараа Солонгосын хойгийн хөрш орон болсны хувьд Хятадын тал нягт ширтэн анхаарсаар байна. Солонгосын хойг болон зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, зургаан талт хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг ахиулахаар Хятадын тал тэмцсээр байгаа юм. Яриа хэлэлцээ хийх нь сөргөлдөхөөс дээр, байдлыг намжаах нь хурцдуулахаас дээр гэж бид үзсээр байна. Тэвчээртэй байж, холбогдох асуудлыг зүй зохистой зохицуулан, байдлыг хурцдуулан шат өгсүүлэхээс зайлахыг холбогдох талуудад хүсэж байна. Энэ нь Солонгосын хойгийн өмнөд хойд хоёр талын язгуур ашиг сонирхол болон холбогдох талуудын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
Вэнь Жябаогийн энэ удаа айлчлах БНСУ, Япон, Монгол, Мьянмар дөрвөн орон бол цөмөөрөө Хятадын чухал хөрш орон юм. Энэ айлчлал нь Хятад болон энэ дөрвөн орон хоорондын хоёр талын харилцааны хөгжилд улс төрийн гүнзгий санаа багтаж байна, тухайлбал Хятадын Ерөнхий сайд Хятад, БНСУ стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосны дараа БНСУ-д анх удаа айлчилж, Японы төр засаг солигдсоны дараа Японд анх удаа айлчилж, 16 жилийн дараа Монгол, Мьянмарт дахин айлчлах гэж байна. Айлчлалын үеэр Вэнь Жябао дөрвөн орны удирдах хүмүүстэй уулзалт хэлэлцээ хийхээс гадна мөн дөрвөн орны олон салбарын хүмүүстэй уулзан золгож, эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн арга хэмжээнүүдэд оролцох болно. Үүнээс гадна дөрвөн оронтой хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах болно.
Вэнь Жябао Монгол Улсад айлчлах хугацаандаа Монголын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргатай уулзаж, Хятад, Монголын харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно. Вэнь Жябао мөн Монголын олон салбарын хүмүүстэй өргөн хүрээнд уулзан золгож, Хятад, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн хүндэт самбарыг байрлуулах болно. Хоёр тал мөн банк санхүү, эрчим хүч, шинжлэх ухаан техник, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах болно.
Жан Жижүнь хэлэхдээ, энэ айлчлалаар Хятад, Монголын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлж, засгийн газар, парламент, улс төрийн намуудын олон зиндааны хэлхээ холбоог ахиулж, улс төрийн ойлголцол, бие биеийн итгэлцлийг бэхжүүлж, хоёр ард түмэн хоорондын ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн нийгмийн үндэс суурийг бэхжүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ. \Урангоо,Цэцэн орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |