• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вэнь Жябао БНСУ-ын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

CRI       (GMT+08:00) 2010-05-28 15:21:46

      Солонгост айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 28-ны үдээс хойш Чёнвадаед БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мун Бактай хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээ бага болон том хэмжээний гэсэн хоёр хэсэгтэй дараалан үргэлжилсэн байна. Хоёр тал Хятад, БНСУ-ын харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түүнчлэн харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

     Хэлэлцээнээс өмнө Ли Мун Бак ЧёнВадаегийн зүлгэн дээр Вэнь Жябаод зориулж угтах ёслол хийлээ. БНСУ-ын армийн хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж, Вэнь Жябао ,Ли Мун Бакийн хамт хүндэт харуулын өмнүүр өнгөрөв.

     Хэлэлцээ дууссаны дараа хоёр орны удирдагчид хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе